Хэрэглэгчийн туслах7710-1251
Free shipping for order over $200
We return money within 30 days
Friendly 24/7 customer support
Үйлчилгээний нөхцөл
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- s002.greensoft.mn сайт нь ГРИЙН СОФТ ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Хэрэглэгч та вэб сайтаар үйлчлүүлэхээсээ манай өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ.
- Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
- Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.
2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
- Хэрэглэгч нь s002.greensoft.mn сайтаар үйлчлүүлэхдээ бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.
- Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
- Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна.
3. ТӨЛБӨР ТООЦОО
- Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.
- s002.greensoft.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100 % төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
- Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
- Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Грийн Софт ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
- Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.
- Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Грийн Софт ХХК хариуцах боломжгүй.
4. ХҮРГЭЛТ
- Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
- s002.greensoft.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор хүргэлтийг 24-48 цагийн дотор гүйцэтгэнэ.
- Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 3’000₮ - 5’000₮ байна.
- Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
5. САНАЛ ХҮСЭЛТ БОЛОН БУСАД
- Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайтын хэрэглэгчийн утас болох 177101251 эсвэл имэйл /[email protected]/-рүү холбогдож лавлагаа авч болно.
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.